Хичээлийн даалгаврыг илгээх
Урт шүү; уншаад хэрэггүй
Хичээлд үүсгэсэн Тиймс группын Assignments график интерфэйсийг ашиглан төслийн хавтсаар zip файл үүсгэн илгээнэ. Энэ zip файл дотор нэг ширхэг хавтас байх бөгөөдprojectN нэртэй байна. Энд N бол төслийн дугаар. Жишээ нь, Project1.zip, Project2.zip гэх мэт.
Хэрэггүй файлуудыг хаях/цэвэрлэх
Ажлаа илгээхээсээ өмнө төслийн хавтаст байгаа шаардлагагүй файлуудыг устгаарай. Төсөлд хэрэглэсэн веб багажууд (tools) хэдэн зуун мегабайт хэмжээтэй файлуудыг төслийн хавтаст чинь үүсгэх бөгөөд эдгээрийг бид авахгүй, илгээх хэрэггүй юм. Дараах хавтаст үүсгэсэн файлуудыг устгасны дараа шахаж zip файл үүсгэнэ.
node_modules-package.jsonфайлд тодорхойлогдсон, npm багажаар татаж авсан модулиуд.compiled- React.js багажуудын үүсгэсэн ЖаваСкриптүүд
Төслийн хавтсаа шахаж илгээх
Төслөө хөгжүүлж дуусаад өөрийнхөө өөрчилсөн, нэмсэн бүх файл, дэд хавтсууд чинь бүгд төслийн хавтас дотор орсон эсэхийг шалгаарай. Энэ дотор энгийн горимд дэлгэцлэгдэггүй олон нуугдсан файлууд (hidden files) байдаг шүү. Консол орчноос zip командыг ашиглаад эсвэл хэрэглэгчийн график интерфэйсээр, альнаар нь ч төслийн хавтсаа шахаж zip файл үүсгэж болно.
MacOS системийн хувьд Finder програмаас төслийн хавтас дээрээ хулгана/падын баруун товчийг (control-click) дарж гарч ирэх дэд цэснээс "Compress" командыг ашиглаж болно. Виндоус үйлдлийн системийн хувьд хавтас дээрээ баруун товчийг дарж "Send to..." -> "Compressed (zipped) folder.". Зөвхөн ZIP өргөтгөлтэй файлыг хүлээж авна.
Линакс төрлийн үйлдлийн системийн хувьд терминал програмаас, одоо ажиллаж байгаа хавтас дотроо дараах командыг ажиллуулж болно:
zip -r projectN.zip projectN
Энд projectN төслийн нэр болно.
Дээрх аргууд бүгд ".zip" өргөтгөлтэй файл үүсгэх бөгөөд үүнийг Тиймсийн assignment-аар илгээгээрэй.
Хавтас, файлын нэр зөв байх
Төслийн заавар дээр бичсэнээр файлыг яг ижил нэрлэх ёстой. Зарим тохиолдолд ийм нэртэй хавтас дотор тийм нэртэй файл үүсгэх тухай заавар бий. Хэрэв яг ижил нэрээр илгээхгүй бол даалгаврыг шалгаж үнэлэх боломжгүй болно.
Төслийн ажлыг хамгаалж дүгнүүлэх
Төслийн ажлыг Assignment-аар илгээснээр шалгах үйл явц эхэлнэ. Таны илгээсэн төслийн ажлыг автоматаар шалгана. Ийм учраас хавтсыг шахах, файлыг зөв нэрлэх тухай өмнөх зааврыг хатуу баримтлахыг сануулъя. Хэрэв буруу нэрлэсэнээс болж таны даалгаврыг үнэлээгүй бол та өөрөө хариуцлагаа хүлээх болно шүү. Хэдийгээр автоматаар шалгах аргыг ашиглаж байгаа ч гэсэн багш таныг дуудаж лабораторийн хичээлийн цаг дээр биечлэн хамгаалуулж болно. Энэ тохиолдолд багшийн үнэлгээгээр төслийн ажлыг үнэлэх юм. Төслийн ажлыг хамгаалахдаа өөрийн компьютер дээр ажиллуулж харуулах, асуултад хариулах, кодыг өөрчилж үзүүлэх болон кодыг тайлбарлана. Түүнээс гадна та автоматаар өгсөн үнэлгээтэй санал нийлэхгүй эсвэл биеэр хамгаалж шалгуулахыг хүсвэл багшид хэлээд шалгуулж болно.
ChatGPT ашиглах?
Юуны өмнө хэлэхэд, энэ хичээлээр багаар ажиллахгүй, ганцаараа бие даан ажиллаж таслийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Өөр бусад олон хичээлд багаар ажиллах туршлага, дадлыг олгодог. Харин энэ хичээлээр веб хөгжүүлэх төсөлд багаар ажиллахад өөрийгөө бэлдэж програм бичих ур чадварыг эзэмших юм.
Ёс зүйн хэм хэмжээ
Энэ хичээлээр бид Стэнфордын их сургуулийн Компьютерийн ухааны тэнхимийн ёс зүйн дүрмийг баримтална.
"Өөр хүний анхдагч бүтээлийг зохиогч эсвэл эх сурвалжийг үндэслэлтэй, зохих ёсоор дурдахгүйгээр ашиглах, уг бүтээл нь код, томьёо, санаа, үг яриа, судалгаа, стратеги, бичвэр эсвэл бусад хэлбэрийн аль ч байж болно."
- Дүрэм 1: Та өөрийнх бус шийдэл эсвэл програмын кодыг харах ёсгүй.
- Дүрэм 2: Та өөрийн шийдлийн кодыг бусад оюутнуудтай хуваалцах ёсгүй.
- Дүрэм 3: Тусламж авсан тохиолдолд, түүнийгээ өөрийн ирүүлсэн ажил дээр заавал тэмдэглэнэ үү.
- Өөрийн кодыг өөрөө бичих
- Кодыг бусадтай хуваалцах эсвэл хамтран бичихгүй байх
- Ерөнхий стратеги хэлэлцэх, веб технологийн (хэрэгтэй CSS загварууд, програмын сангууд, тэдгээрийн функцүүд гэх мэт) талаар хэлэлцэх, мэдлэгээ хуваалцахад бол асуудалгүй.
Хэрэв ChatGPT ашиглаад кодоо бичүүлбэл, эсвэл санаа, шийдлийг асууж хэрэглэвэл бүтээлийн хулгай тооцогдоно. Харин үүний оронд ChatGPT-ээс технологийн талаар асуух, онолын талаар харилцан ярилцах, эсвэл өөрөө кодоо бичиж дууссаны дараа ярилцаж болно.