ICSI301: Веб аппликейшн (2026 оны Намар)
Хичээлийн тодорхойлолт
WWW (World Wide Web) нь интернэтээр баримт, мэдээллийг дамжуулахаас гадна онлайн интерактив аппликейшн ажиллах үндсэн платформ болсон. Вэб суурьтай аппликейшн нь ямар нэг системээс хамааралгүйгээр хандах, автоматаар шинэчлэх, олон тооны хэрэглэгчийг холбож ашиглах зэрэг олон давуу талтай. Энэ хичээлээр вэб аппликейшн хөгжүүлэх арга, орчин үеийн вэб технологиудыг танилцуулах ба вэб аппликейшн хөгжүүлэх анхан шатны туршлагыг эзэмшүүлнэ.
Хичээлээр веб агуулга боловсруулах хэл HTML, вебийн загвар боловсруулах CSS, скрипт хэл ЖаваСкрипт, сүлжээний протокол HTTP, үзэгдэл-удирдлагат програмчлал, өгөгдлийн сантай ажиллах зэрэг орчин үеийн вэб аппликейшн хөгжүүлэхэд шаардлагатай нэгдмэл технологийг үзнэ. Вэб хөтөч ⇔ Вэб сервер ⇔ Өгөгдөл хадгалах систем гэсэн бүтэн стэкийг MERN (MongoDB, Express.js, React.js, Node.js) багц технологиор хийж сурах замаар эзэмшиж, эцэст нь зураг хуваалцах вэб апп бүтээнэ.
Түлхүүр үгс: web application, HTML, HTTP, JavaScript, MERN stack, React, NodeJS, ExpressJS, MongoDB
Ерөнхий мэдээлэл
Хичээлийн индекс
ICSI301 — МТ, ПХ, МС хөтөлбөрийн мэргэших заавал судлах хичээл
Багц цаг
3 багц цаг: долоо хоногт 2 цаг лекц, 3 цаг лаборатори (нийт 16 долоо хоног)
Өмнөх холбоо
Програмчлалын хэл (CSII201), Өгөгдлийн сангийн үндэс (CSII202). Зэрэг судлахад тохиромжтой: Объект хандлагат програмчлал (ICSI201)
Багш нар
Доктор (Ph.D) Г.Амарсанаа (лекц, лаборатори)
Г.Сарнай (лаборатори)
Дэлгэрэнгүй
Төслийн хугацаа
Төслүүдийг ихэвчлэн 2 долоо хоног тутам, Даваа гарагийн 13:00 цагаас өмнө илгээнэ. Төслүүд
Харилцаа
Microsoft Teams групп — нийтлэг асуултаа сувагт пост болгон бичнэ (бусад нь ч мэдэх болно). Тусгай асуултаа лабораторийн цагаар чатаар эсвэл дуудлагаар асууна.
Зөвлөгөө өгөх цаг
Г.Амарсанаа: Мягмар гараг, 15:30–17:30, МУИС-ийн 8-р байр, 200В тоот. Бусад цагт и-мэйл эсвэл Teams чатаар цаг товлоно. Дэлгэрэнгүй
Програм хангамж
Орчин үеийн вэб хөтөч (Chrome-г зөвлөж байна), Node.js (npm-тэй), MongoDB, код засварлагч (Visual Studio Code г.м.). Суулгах заавар
Эх хичээл
Стэнфордын их сургуулийн CS142 Web Applications (проф. Мэндел Розенблум) хичээлийн үргэлжлэл
Дүнгийн бүтэц
40% Төсөл
8 төсөл. 1–4: front-end технологи (HTML/CSS/JavaScript/DOM/React.js); 5–8: React.js, Node.js, MongoDB ашиглан зураг хуваалцах апп хөгжүүлэх.
20% Явцын шалгалт
Тест
30% Улирлын шалгалт
Хаалттай ном, хязгаарлагдмал тэмдэглэлийн хуудастай. Улирлын шалгалтын хугацаанд.
10% Хандлага
Хичээлд идэвхтэй оролцох (асуулт асуух, бусдыг хүндлэх) — тасалсан тохиолдолд -1 оноо; ёс зүйн дүрэм зөрчихгүй байх; Teams дээр хэлэлцүүлэг нийтлэх, хариулах.
Лекц нь төслийн кодлолоос илүү олон ойлголтыг хамардаг бөгөөд шалгалт тэдгээр ойлголт дээр төвлөрнө. Бүх төслөө сайн хийсэн ч ойлголтгүй бол A үнэлгээ авахгүй байж болно.
Ёс зүйн дүрэм ба AI ашиглах
- Дүрэм 1: Өөрийнхөөс бусад шийдэл, програмын кодыг харж болохгүй.
- Дүрэм 2: Өөрийн шийдлийн кодыг бусад оюутантай хуваалцаж болохгүй.
- Дүрэм 3: Авсан аливаа тусламжаа илгээлтдээ заавал дурдана.
Төслүүдийг ганцаараа хийнэ. Ерөнхий стратеги, вэб технологийн зөвлөгөө (CSS загвар, сангийн функц г.м.) хэлэлцэхийг зөвшөөрнө, харин кодыг хамтран бичих, хуваалцахыг хориглоно.
AI-г буруу ашиглах нь суурь мэдлэг эзэмших чадварыг тань устгана. Тиймээс зөвхөн 8-р төсөлд (Photo App Scrumboard) "vibe coding" буюу AI ашиглахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд AI-тай хийсэн харилцан яриа (prompt)-ныхаа холбоосыг болон AI-н тусламжгүй бичсэн 200 үгтэй эргэцүүллээ хамт илгээнэ.
Ном, материал
- Marijn Haverbeke. Eloquent JavaScript (үнэгүй цахим ном)
- MDN, React, Node.js, Express баримт бичиг, Material Design
Ном худалдаж авах шаардлагагүй.